Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

www.melectronics.mn сайт нь Мелодикүйн Холдинг ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

Хэрэглэгч та вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж нөхцлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр онлайн худалдан авалт хийж эхэлнэ.

Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.

Захиалага хийж буй хэрэглэгч нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу холбогдох хаягаар илэрхийлэх, илгээх эрхтэй.


2. Хэрэглэгчийн бүртгэл

Хэрэглэгч нь www.melectronics.mn сайтаар үйлчлилгээ авахын тул бүртгэл үүсгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөнө.

Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.

Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв эсэхэд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй бөгөөд уг сайтын бүртгэлд өмнө ашиглагдсан имэйл хаягыг дахин өөр бүртгэлд ашиглах боломжгүй.


3. Төлбөр тооцоо

Сайтад байршуулсан онлайн үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна.

www.melectronics.mn-ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа үнийн дүнг 100 хувь баталгаажуулсанаар хүргэлт хийгдэнэ.

Төлбөр дутуу төлөгдсөн эсхүл банк болон банк бус санхүүгийн байгууллагын лизингийн үйлчилгээний баталгаажилт хийгдээгүй тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.

Төлбөр нь илүү төлөгдсөн бол хэрэглэгчийн хүсэлтийн дагуу Мелодикүйн Холдинг ХХК нь ажлын 1-3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.

Төлбөрийг дансаар, банк хоорондын шилжүүлэг болон онлайн төлбөр тооцооны систем, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын лизингийн үйлчилгээг ашиглан хийж болно.

Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Мелодикүйн Холдинг ХХК хариуцах боломжгүй.


4. Хүргэлт

Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.

www.melectronics.mn нь хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг баталгаажсаны дараа Улаанбаатар хот дотор хүргэлтийг 3 - 48 цагийн дотор хийж гүйцэтгэнэ.

Хэрэглэгч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяган дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийн зардлыг хэрэглэгч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ байршлаас хамааран 0₮ - 20’000₮ байна.

Хүргэлт нь МУ -ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэдээс бусад бүх өдрүүдэд хийгдэнэ.


5. Санал хүсэлт болон бусад

Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулах зүйл гарвал вэб сайтын хэрэглэгчийн утас болох 7730-1515 эсвэл имэйл /[email protected]/-рүү холбогдож лавлагаа авч болно.

Хэрэглэгчээс ирүүлсэн санал гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.